ИКОН ХХК товч танилцуулга

: 2023-11-03
: 2774
: S.Administrator

БИДНИЙ ТУХАЙ 

ИКОН ХХК компани нь 2002 оноос эхлэн гадаад, дотоодын худалдаа,  эрчим хүч, дулаан, барилга, нийтийн аж ахуйн салбарт орчин үеийн, инноваци шингэсэн, дэлхийн шилдэг техник технологийг нэвтрүүлэх, суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, мөн дээрх салбарууд болон ус, хог хаягдал,  байгаль орчны чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй байдлаар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр орчин үеийн шинэ, техник технологийг нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг баримтлан, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ажилласнаар Монгол улсын эрчим хүч, дулаан, барилгын салбарын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан, залуу боловсон хүчнийг дадлагажуулах, мэргэшүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж ирлээ.