Нийгмийн хариуцлага

: 2023-11-07
: 139
: S.Administrator

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн хөгжил, хүүхэд багачуудын боловсрол, байгаль орчны чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.  

Инженерингийн зураг төслийн зөвлөх үйлчилгээ

: 2023-11-07
: 125
: S.Administrator

Бид дараах чиглэлээр инженерийн зураг төслийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг, Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл, Барилга байгууламжийн дотор халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл тус тус зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Сургалт, семинар зохион байгуулах

: 2023-11-07
: 132
: S.Administrator

Дотоодын болон олон улсын тэргүүлэх зэрэглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус, усан хангамж, ариутгах татуурга, байгаль орчин, нийгэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулж байна.

Засвар үйлчилгээ

: 2023-11-07
: 68
: S.Administrator

Бид хэт авианы ухаалаг дулааны тоолуурын гэмтэл, засвар үйлчилгээг албан ёсны сертификаттай инженер, техникийн баг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Инженерингийн угсралт, суурилуулалтын ажил

: 2023-11-07
: 78
: S.Administrator

Бид инженерингийн угсралт, суурилуулалтын ажлыг захиалагчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үр ашигтай, хялбар, зөв шийдлээр мэргэжлийн баг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.   Эрчим хүч, дулаан, усны тоолуур болон дагалдах хэрэгслийн суурилуулалт Дулааны узелийн тоног төхөөрөмж, шугам сүлжээ Орон сууцны барилгуудад холигч насосын узель, шугам хоолой шинээр монтажлах Барилгын агаар сэлгэлтийн дулаан хангамжийн систем угсралт Цэвэр болон бохир усны системийн угсралт Энгийн галын системийн насос зангилаа угсралт Алсын зайнаас мэдээлэл авах системийн угсралт Манай инженерийн баг нь эрчим хүчний хэмнэлттэй, цаг зарцуулалт багатай, аюулгүй ажиллагааны дүрэмд бүрэн нийцсэн инженерингийн дэвшилтэт техник технологи зах зээлд танилцуулахыг эрмэлзэж ажилладаг. Эрчим хүч, дулаан, барилгын цэвэр бохир ус, усан хангаж, халаалт, салхивчийн шугам сүлжээ, ...

Дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж нийлүүлэлт

: 2023-11-07
: 66
: S.Administrator

Бид Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн, Стандарт хэмжилзүйн хэмжих хэрэгслийн гэрчилгээтэй айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтын дулааны хэрэглээг тооцоолох зориулалттай алсын зайнаас мэдээлэл авах,  хэт авианы ухаалаг дулааны тоолуур, айл өрхийн усны хэрэглээг тооцоолох усны тоолуур  болон барилгын доторх цэвэр бохир ус, галын систем, халаалт салхивчийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байна. Бид Kamstrup-Камструп (Дани) дулааны тоолуур, Ares (Турк) ялтсан халаагуур, Apator (Польш) усны тоолуур, Wilo (Герман) насос, Desmi (Дани) насос, Broen (Дани) бөмбөлгөн хаалт зэрэг дэлхийн томоохон компаниудын тоног төхөөрөмжийг худалдан борлуулан, суурилуулж байна                                                       ...

Олон улсын төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ:

: 2023-11-07
: 73
: S.Administrator

Бид эрчим хүч, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, дулааны үр ашгийг нэмэгдүүлэх, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, нийгэм, байгаль орчны менежмент тэр дундаа хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн санал болгож буй тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. Икон ХХК нь үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 40 гаруй олон улсын төслийг Фихтнер (Герман улс), Кови (Дани улс), Рина (Итали улс) болон Сурика (Франц улс) компаниудтай хамтран амжилттай хэрэгжүүлээд байна.                                                                                         ...