Ялтсан халаагуур (Дани APV )

: 2020-04-22
: 964
: S.Administrator

Дани улсад үйлдвэрлэсэн APV фирмийн ялтсан халаагуур нь  дулаан солилцох процесст оролцож буй дулаан зөөгч бие нь сайн чанарын зэвэрдэггүй ган ялтасны хоёр талаар эсрэг урсгалаар урсаж ховилоор хуйлран дулаан солилцоог эрчимжүүлэн дулаан солилцоно. Өөрөөр хэлбэл дулаан солилцох процессын эрчим, үр ашиг өндөртэй бүтээгдэхүүн юм.

Энэхүү халаагуур нь бусад төрлийн ялтсан халаагуурыг бодвол дулаан солилцооны коэффициент өндөр, овор хэмжээ бага, засвар үйлчлэгээ хийхэд хялбар зэрэг давуу талуудтай юм.. 

  • Дулаан солилцооны үзүүлэлт 3-5 дахин өндөр.
  • Эзлэх зай талбай  90% хүртэл хэмнэнэ.
  • Жин бага тул зөөх болон суурилуулахад хялбар.
  • Дулаан зөөгч бие нь эрчимтэй хуйлрах хэлбэрээр урсах учир ялтасны бохирдох, хагтах үзэгдлийг хамгийн доод түвшинд бууруулна.
  • Тэгш хэмт болон тэгш бус хэмт  урсгалын аль алинд зориулсан төрөл бүрийн хэлбэр бүхий ялтаснаас сонгон угсрах боломжтой.
  • Ашиглалтын байдал өөрчлөгдөх үед хүчин чадлыг хялбархан өөрчилөн тохируулах боломжтой.
  • Задлах, үзлэг үйлчлэгээ хийхэд хялбар. Задлаж цэвэрлэгээ хийх боломжтой. 

Зургийн цомог