Мультикал 303 – Айл өрхийн дулааны тоолуур

: 2023-12-04
: 167
: S.Administrator

MULTICAL® 303 нь орон сууцны айл өрхийн дулааны хэрэглээг хэмжих зориулалттай өндөр нарийвчлалтай, хэт авианы зарчмаар ажилладаг компакт дулааны тоолуур юм.

MULTICAL® 303 нь жижиг авсаархан загвартай тул суурилуулах, хэрэглэхэд хялбар ба айл өрх болон жижиг системд тохиромжтой.

Европын Холбооны стандартын шаардлага хангасан Дани улсын Камструп фирмийн тус тоолуур нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн.

Зарцуулалт мэдрэгч нь бат бөх металл хийцтэй ба 130 ˚C хүртэл температурт ажиллана. Мөн конденсацийн эсрэг хамгаалалттай бөгөөд PN16, PN25 бар аль ч ажлын даралтад ашиглах боломжтой.

Холболт

Номиналь зарцуулалт

Зарцуулалт max

Зарцуулалт min

Даралтын алдагдал

Тоолуурын резьба холболт

Урт

DN [мм]

qp [м3/ц]

qs [м3/ц[

100:1          250:1
qi [л/ц]      qi [л/ц]

∆p [бар]

ф

[мм]

DN15

0.6

1.2

6                     -

0.03

G¾B

110

DN15

1.5

3

15                   6

0.09

G¾B

110

DN20

1.5

3

15                   6

0.09

G1B

130

DN20

2.5

5

25                 10

0.09

G1B

130

 

Дулааны тоолуурын тооцоолуур нь ашиглахад маш хялбар энгийн бөгөөд, тооцоолуур дээрээс дараах мэдээллүүдийг харж болно.

  • Хэрэглэсэн дулааны хэмжээг МВт, кВт, ГДж нэгжүүдээр илэрхийлнэ
  • Нийт усны эзлэхүүн, м3 
  • Тоолуурын ажилласан хугацаа /цагаар/
  • Өгөх усны температур T1
  • Буцах усны температур T2
  • Өгөх буцах усны температурын зөрүү
  • Сар болон жилийн дундаж температур
  • Тухайн үеийн усны зарцуулалт (м3/ц, т/ц, л/ц)
  • Тухайн үеийн чадал, сар жилийн дундаж чадал
  • Алдааны код
  • Хэрэглэгчийн дугаар

Зургийн цомог