MULTICAL 803- Дулааны тоолуур

: 2023-12-04
: 184
: S.Administrator

Мультикал 803 загварын дулааны тоолуур нь томоохон үйлдвэр, албан байгууллага, дулаан дамжуулах төв, худалдаа үйлчилгээний барилгуудад зориулагдсан.

  • 24 эсвэл 230 Вольтын хувьсах болон тогтмол гүйдлийн цахилгаан тэжээлд холбогдож ажиллана.
  • 6 жил ажиллах нөөц батарейтай. Цахилгаан тасарсан үед ч энергийн хэмжилт, мэдээлэл алдагдах эрсдэлгүй.
  • Дэлгэц нь гэрэлтэй, илүү том тул гэрэлтүүлэггүй, харагдац муутай газар суурилуулах боломжтой ба заалт уншихад хялбар, тод харагдана.
  • 1-с 2 зарцуулалт мэдрэгч, 4 хүртэлх температур мэдрэгч холбох боломжтой.
  • Мэдээлэл дамжуулах болон удирдлагын 4 хүртэлх модулийн оролттой. Шаардлагатай үед мэдээлэл дамжуулах горимыг өөрчлөх, оновчтой болгох боломжтой олон хувилбартай холбоо харилцааны модуль байршиж болно.
  • Пульсийн гаралттай нэмэлт зарцуулалт мэдрэгч холбох боломжтой. Өөр үйлдвэрлэгчийнх ч байж болно.

Зарцуулалт мэдрэгчийн үзүүлэлт

Холболт

Номиналь зарцуулалт

Зарцуулалт max

Зарцуулалт min

пульс/л

Урт

DN [мм]

qp [м3/ц]

qs [м3/ц]

qi [л/ц]

 

[мм]

DN20

2.5

5

0.025

60

190

DN25

3.5

7

0.035

50

260

DN25

6

12

0.06

25

260

DN32

6

12

0.06

25

260

DN40

10

20

0.1

15

300

DN50

15

30

0.15

10

270

DN65

25

50

0.25

6

300

DN80

40

80

0.4

5

300

DN100

60

120

0.6

2.5

360

DN100

100

200

1

1.5

360

DN125

100

200

1

1.5

350

DN150

150

300

1.5

1

500

DN150

250

500

2.5

0.6

500

DN200

400

800

4

0.4

500

DN250

400

800

4

0.4

600

DN300

1000

2000

10

0.15

500

 

Дулааны тоолуурын тооцоолуур нь ашиглахад маш хялбар энгийн бөгөөд, тооцоолуур дээрээс дараах мэдээллүүдийг харж болно.

  • Нийт хэрэглэсэн дулааны хэмжээг МВт, кВт, Гкал, ГДж нэгжүүдээр гарна
  • Нийт усны эзлэхүүн, м3 
  • Тоолуурын ажилласан хугацаа /цагаар/
  • Өгөх усны температур T1
  • Буцах усны температур T2
  • Өгөх ба буцах усны температурын зөрүү
  • Сар болон жилийн дундаж температур
  • Тухайн үеийн усны зарцуулалт (м3/ц, т/ц, л/ц)
  • Тухайн үеийн дулааны чадал, (сар, жилийн дундаж)
  • Алдааны код
  • Хэрэглэгчийн дугаар